ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ИРГЭДИЙН СПОРТЫН VII ИХ НААДМЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХИЙН ДАСГАЛ, АЭРОБИКИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн иргэдийн спортын VII их наадмын хийн дасгал, аэробикийн тэмцээн 2018 оны 10-р сарын 07-нд дүүргийн биеийн тамир, спортын хорооны зааланд явагдаж 7 хорооны 250 гаруй иргэд 4 төрлийн дасгал, 2 насны ангиллаар авъяас чадвараа дайчлан өрсөлдлөө.

Тэмцээний шүүгчээр Гимнастикийн олон улсын мастер, 34 сургуулийн багш Ж.Чулуунцэцэг, Хан-Уул эрүүл мэндийн төвийн арга зүйч хийн дасгалын багш Д.Соёлмаа нар ажиллалаа.

Тэмцээний хийн дасгалын ахмадын ангилалд:

1-р байр 7-р хорооны тамирчид

2-р байрт 2-р хорооны тамирчид

3-р байрт 1-р хорооны тамирчид тус тус шалгарлаа.

Аэробикийн төрөлд:

1-р байр 2-р хорооны тамирчид

2-р байрт 6-р хорооны тамирчид

3-р байрт 7-р хорооны тамирчид тус тус шалгарлаа.

Хийн дасгалын залуу насны ангилалд:

1-р байр 2-р хорооны тамирчид

2-р байрт 16-р хорооны тамирчид

3-р байрт 10-р хорооны тамирчид тус тус шалгарлаа.

Аэробикийн төрөлд:

1-р байр 8-р хорооны тамирчид

2-р байрт 2-р хорооны тамирчид

3-р байрт 16-р хорооны тамирчид тус тус шалгарлаа.

Энэ жилийн тэмцээнд урьд жилүүдээс илүү олон баг тамирчид оролцсон, хороод маш их бэлдсэн нь онцлог байлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3936
5070
78466
4144287

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc