UB SPORT” - 2018 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсын нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 379 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT-2018” Биеийн тамир, спортын өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11.00-16.30 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн ажиллагаанд  Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Триатлоны   холбоо, дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, дүүргийн Иргэдийн спортын VII наадмын тэмцээнд оролцогч иргэд зэрэг 20 байгууллагын 450 гаран иргэд  оролцож үйл ажиллагаагаа сурталчилж ажиллаа.

Өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын VII их наадмын нээлтийн ажиллагааг зохион байгуулав.Нээлтийн ажиллагаанд :

  • Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч А.Амартүвшин
  • Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч 8 -р хорооны засаг дарга Ё.Цацралтуяа
  • 10-р хорооны засаг дарга Ц. Чинзоригт
  • 11-р хорооны Засаг дарга Г.Эрдэнэмөнх
  • 16-р хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл
  • Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, Д.Жаргалсайхан нар оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр “Явган аялал” –ын тэмцээний шагнал, дүүргийн өсвөрийн шигшээ багийн “Хөл бөмбөг”, “Софт теннис”-ний тамирчидад тоглолтын хувцас зэргийг гардууллаа.

Мөн дүүргийн Иргэдийн спортын их наадмын “Олс таталтын тэмцээнийг зохион байгууллаа.    

Триатлоны холбоотой хамтран ажиллаж  иргэдэд
1.
Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багуудын танилцуулга, ажлын тайланг сурталчлан ажиллаа.

Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулсан   Хөл бөмбөгийн тэмцээнд  6 дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчдаас эмэгтэй баг I, III,III, эрэгтэй баг  III,III байрт тус тус шалгарлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3787
14210
51839
3214588

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc