“Халамжаас хөдөлмөрт” явуулын өдөрлөг зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн дүүргийн 9,10,16 дугаар хорооны иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг доороос хүргэх зорилгоор “Халамжаас хөдөлмөрт”  явуулын өдөрлөг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн гадна  талбайд амжилттай зохион байгуулагдаж, нээлтийн арга хэмжээнд  Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин,16 дугаар хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус өдөрлөгт дүүрэгт байрладаг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд болох ”Эко-констракшн” ХХК, “Номин холдинг” ХХК зэрэг компаниуд 600 гаруй нээлттэй ажлын байр зарлаж, иргэдийн сонирхож буй мэргэжлийн чиглэлээр ажлын анкет бөглүүлэн  шууд ярилцлага авсан юм. Ингэснээр тус хорооны иргэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээллээр хангагдан, анкет бөглөн нөөцөнд орох, зуучлагдан ажлын байртай болох боломж бүрдсэн арга хэмжээ боллоо.

Түүнчлэн иргэд нийгмийн даатгал,эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авч, нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний асуудлаар өөрт шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авлаа. 


Иргэд гэрийнхээ гаднаас хүссэн төрийн үйлчилгээг шуурхай авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байхыг хүссэн юм.


Цаашид тус өдөрлөгийг Хан-Уул дүүргийн бусад хороодод шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгааг зохион байгуулагч нарын зүгээс онцлон хэллээ.

Өдөрлөгт 9,10,16-р хорооны 200 гаруй иргэд  хамрагдан нэн шаардлагатай үйлчилгээ, зөвлөгөө авсан байна.






Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3731
14165
51783
3214532

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc