ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДМЫН САГСАН БӨМБӨГ, ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Иргэдийн спортын их наадмын сагсан бөмбөг, волейболын тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 13-14 ны өдрүүдэд нэгэн зэрэг явагдаж өндөрлөлөө. Сагсан бөмбөгийн тэмцээн 7 дугаар сургуулийн зааланд, волейболын тэмцээн дүүргийн спорт хорооны зааланд тус тус зохион байгуулагдаж 400 гаруй тамирчид хамрагдсан байна.

Сагсан бөмбөгийн тэмцээнд дүүргийн 12 хорооны эрэгтэй эмэгтэй тамирчид өрсөлдсөнөөс: Эмэгтэй 1-р байрт 2 дугаар хорооны баг, 2-р байрт 11 дүгээр хороо, 3-р байрт 1 дүгээр хорооны баг, эрэгтэй 1-р байрт 16 дугаар хорооны баг, 2-р байрт  2 дугаар хорооны баг, 3-р байрт 8 дугаар хорооны багууд тус тус шалгарсан.

Волейболын тэмцээнд 12 хорооны баг тамирчид оролцсоноос: эмэгтэй 1-р байрт 11 дүгээр хороо, 2-р байрт 14 дүгээр хороо, 3 дугаар байрт 12 дугаар хорооны баг тамирчид, эрэгтэй 1-р байрт 2 дугаар хороо, 2-р байрт 3 дугаар хороо, 3-р байрт 8 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Хаалтын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б,Цэрэн, Засаг даргын зөвлөх  Ч.Бат-Оргил нар хүрэлцэн ирж шагнал хүртсэн баг тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

70
13609
84948
4150769

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc