Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэдэд мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2018 онд хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд хамрагдахаар 202 иргэн төслөө ирүүлснээс 104 иргэний төсөл дэмжигдэн, 298.500.000 төгрөгний эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгогдож, 168 ажлын байр шинээр бий болоод байна.

Хан-Уул дүүргийн оршин суугч хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдээс эдгээр  хөтөлбөрт хамрагдан, санхүүгийн дэмжлэг авч, ажлын байраа өргөтгөж байгаа иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах, борлуулалтаа яаж нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд хэрхэн нэвтрэх тухай харилцан санал солилцсон хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт “Хан-Уул дүүргийн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтанбаяр оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, гадаадад зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцуулахад хамтран ажиллах боломжийн талаар танилцууллаа.

Мөн хөтөлбөрт хамрагдсан иргэдэд борлуулалтын болон түрээсийн  дэмжлэг үзүүлэх, үзэсгэлэн худалдаа, яармагуудад оролцуулах, бараа бүтээгдхүүнийг нь өөрийн байгууллагын цахим хаягаар сурталчлах зэрэг арга хэмжээг зохион байгуулж, оны эхний 9 сарын байдлаар 28 иргэн хамрагдаад байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5342
0
99479
5059944

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc