Хан-уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, МУ-ын Гавъяат тамирчин М.Бундмаагийн нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Хархорин суманд 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Хан-уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцож, Ж.Анударь алтан медаль /32кг/, Ц.Буянжаргал алтан медаль, Э.Орхонмөнх хүрэл медаль /40кг/, Д.Нандинцэцэг хүрэл /57кг/, П.Ням-Эрдэнэ хүрэл медаль /+63кг/ тус тус  хүртсэн амжилт үзүүлж, багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1770
26883
117911
4888557

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc