Сайн дурын ажилтныг бэлтгэх үндсэн сургалт боллоо

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн сургалтын танхимд “Сайн дурын ажилтан бэлтгэх 3 дахь удаагийн  үндсэн сургалт боллоо.

Уг сургалтад дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 30 нийгмийн ажилтан оролцлоо. Сургалтанд хамрагдсан нийгмийн ажилтангуудад  сайн дурын үйл ажиллагааны талаарх ойлголт, ач холбогдол, давуу талуудыг таниулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сайн дурын үйлсэд хэрхэн хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц мэдлэг, мэдээлэл өгснөөрөө ач холбогдолтой сургалт боллоо.   

Сургалтын төгсгөлд Хан-Уул дүүргийн “Сайн дурын үйл ажиллагааны төв”-тэй цаашид хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч, “Сертификат” гардуулсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1728
13896
86606
4152427

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc