Мэргэжил арга зүйн сургалтыг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хороодод ажиллаж байгаа Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбогдон шинээр гарсан хууль тогтоомж, шийдвэрүүд, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголт мэдээлэл өгч чадавхижуулах зорилгоор сургалт зохион байгуулагдлаа.

Сургалт зохион байгуулснаар Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжид хамрагдах хүсэлт гаргасан өрх, иргэний баримт бичгийг шаардлагын дагуу бүрдүүлэх, нөхцөл байдлыг газар дээр нь судлан үзэж, үнэлгээ, дүгнэлтийг зөв хийх, нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг холбогдох хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх мэдлэг, чадвартай боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5873
12297
107850
4878496

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc