Дүүргийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо

Нийслэлийн  379 жилийн  ойн хүрээнд зохион байгуулагдаж буй  Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” дүүргийн аварга шалгаруулах тэмцээн  2018 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 52-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шатрын  спортоор хичээллүүлэн, оюуны чадамжийг дээшлүүлэх,  тоглох ур чадварыг  нээн илрүүлж, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 

Дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар тэмцээнийг нээн амжилт хүсэж үг хэлснээс гадна  52-р сургуулийн сурагчид ая дуугаа өргөлөө.

Тэмцээнийг Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр МШХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын шүүгч, дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-Од, Улсын шүүгч Б.Цэнгүүн, шүүгч Х.Нямтэмүүлэн, Р.Өлзийтогтох нар шүүн явууллаа. Тэмцээнд Буянт-Ухаа, 10, 15, 18, 26, 32, 41, 52, 59, 60, 75,  115, 118, Орхон-Хасү зэрэг 14 сургуулийн 336 сурагч оюун ухаанаа сорин өрсөлдлөө. 


Сургууль тус бүрээс эрэгтэй 12 эмэгтэй 12 нийт 24 сурагч оролцож 7 өрөг тоглон өрсөлдсөнөөс багийн дүнгээр 115-р сургууль 1-р байр, 52-р сургууль 2-р байр, 15-р сургууль 3-р байрыг тус тус эзэлж  115, 52 дугаар сургуулиуд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авлаа.Тэмцээнд шалгарсан багуудийн тамирчдаас гадна хувийн амжилтаар нэг ч  хожигдолгүй өрсөлдсөн 24 сурагчийг “Шилдэг тоглогч”-оор өргөмжлөн Алтан медаль гардуулан өглөө.


Амжилттай оролцсон нийт тамирчдыг урамшуулан Хүннү кино театрт сурагчдын амралтаар өөрийн хүссэн киног сонгон үзэх эрхийн бичгийг олголоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3828
5049
78358
4144179

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc