ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДМЫН СОФТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын VII их наадмын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн сар гаруй хугацаанд үргэлжилж 2018 оны 10 сарын 21-нд софт волейболын төрлөөр 12 хорооны 72 иргэнийг хамрууллаа.

Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил болон хороодын Засаг дарга нар оролцлоо.

Тэмцээний тэргүүн байрт 10-р хорооны баг тамирчид

2-р байрт 2 дугаар хорооны баг тамирчид

3-р байрт 16 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Тус тэмцээнд 55-аас дээш насны эрэгтэй 2 эмэгтэй 2 нийт 4 тамирчин талбай дээр тоглодог онцлогтой.

Дүүргийн иргэдийн спортын наадмын софт волейболын төрлөөр тус наадмын хаалтын ажиллагааг хийлээ.

Нийслэлийн шатны тэмцээнд

Олс таталтын төрөлд:

 16-р хорооны эмэгтэй, 12-р хорооны эрэгтэй багууд оролцохоор шалгарсан.

Хийн дасгалын төрөлд:

 7-р хорооны ахмад, 2-р хорооны залуу насны багууд шалгарсан.

Аэробикийн төрөлд:

8-р хорооны залуу, 2-р хорооны ахмадын баг шалгарсан.

Ширээний шагайн наадгайн төрөлд:

14-р хорооны баг тамирчид 

Сагсан бөмбөгийн төрөлд:

16-р хорооны эрэгтэй, 2-р хорооны эмэгтэй тамирчид

Волейболын төрөлд:

11-р хорооны эмэгтэй, 2-р хорооны эрэгтэй баг

 Софт волейболын төрөлд:

10-р хорооны баг тамирчид тус тус оролцох эрхээ авсан.

Шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.

Иргэдийн спортын VII их наадмын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт 36 оноогоор 2-р хороо, удаах байрт 38 оноогоор 16-р хороо, гуравдугаар байрт 40 оноогоор 10-р хороо тус тус шалгарлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1113
0
91422
4862068

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc