Ахмадууд насан туршийн боловсролыг дэмжиж байна

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв  нь  Ахмадын хороотой хамтран ахмадын хорооны дарга нарт 2018.10.19-ний өдөр  “Хувийн үзэл бодлоо илэрхийлэх болон бусдыг сонсох чадвар”  сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Хувийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
  • Бусдыг анхааралтай сонсох
  • Бусдад хүлээцтэй хандах
  • Өөрийн үзэл бодлыг оновчтой тодорхой илэрхийлэх
  • Өөрийн шинэ санаагаа нэмэх, эргэлзээтэй зүйлээ асууж мэдэх аргуудад суралцлаа.

 
Сургалтын үр дүнд аливаа шийдэлд  өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлэх, шинэ  санаа дэвшүүлэх нь бие хүнд байх ёстой чухал чадвар гэдгийг ойлгож авсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4306
22730
134615
4200436

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc