Дүүргийн цэргийн насны залуучуудад “Хорт зуршлаас холхон байя” сургалтыг зохион байгууллаа

Албан бус-Насан туршийн боловсролын төв цэргийн насны залуучуудад насан туршийн боловсролын үйлчилгээг сурталчлах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, хорт зуршлаас татгалзах хандлага төлөвшүүлэх зорилгоор “Хорт зуршлаас холхон байя” сургалтыг  2018 оны II дугаар ээлжийн цэрэг татлагын үеэр буюу 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд 18-27 насны 592 залуус хамрагдаж хорт зуршлын өртөөгөөр аяллаа.

Сургалтаар:

  • Архи, түүний хор нөлөө
  • Тамхи түүний хор нөлөө
  • Мансууруулах бодис, түүний хор нөлөө, урьдчилан сэргийлэх арга зам, амьдралдаа эрүүл зөв дадал хэвшлийг бий болгож, найз нөхөд, гэр бүл, нийгэмдээ эерэг үлгэр дуурайлал үзүүлцгээе гэсэн агуулгын хүрээнд цэргийн насны залуучуудад мэдээлэл өгч, ярилцан, хамтран суралцав.


Сургалтын үр дүнд эх орны ирээдүй болсон залуус маань хорт зуршлын хор уршгийг таньж, түүнээс татгалзах, амьдралдаа эрүүл зөв дадал хэвшлүүдийг бий болгож, нийгэм, орчиндоо эерэг үлгэр дуурайлал болох ёстойг ярилцаж дүгнэлээ.

Мөн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь 2018 оны II дугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаанд насан туршийн боловсролын үйлчилгээг сурталчлан байгууллагын танилцуулга тарааж, боловсролын судалгаа авч, иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2048
0
73351
4139172

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc