ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ЁСЛОЛТОЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Намрын адаг сарын билэгт сайн өдөр буюу  2018 оны 10 дугаар сарын 12-нд шинээр гэрлэгсдийн бүртгэлийг бүртгэж, гэрлэсний гэрчилгээ өгөх үйл ажиллагааг Бүртгэлийн хэлтэс зохион байгууллаа. 
                                                        

Уг арга хэмжээгээр гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг,  хосууд бие биенээ хүндэтгэж, гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлан бат бэх гэр бүлийг бий болгох, үр хүүхдээ сайн хүмүүжүүлж, үнэнч шударгаар ажиллаж амьдрах, өвөг дээдсээ хүндлэх, өв уламжлалыг даган зөв төвшин гэр бүл болгох талаар мэдээлэлийг давхар өглөө.

Бүртгэлийн ёслолын арга хэмжээг дүүрэг, хороодын иргэний бүртгэлийн улсын бүртгэгч нар зохион байгуулж, нийт 40 гэрлэлтийн бүртгэл, 3 хүүхдийн төрсний гэрчилгээг  ёслол төгөлдөр гардуулан өгсөн арга хэмжээ  болж өндөрлөлөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

9157
11212
91598
4665813

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc