Шилдэг хамтарсан баг шалгаруулах уралдаанд 13 дугаар хороо гутгаар байр эзэллээ

''Асуудал ба шийдэл' аяны хүрээнд Нийслэлийн 152 хорооны Хамтарсан багийн гишүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах, өргөжүүлэх зорилгоор жил бүр ур чадварын тэмцээнийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зохион байгуулдаг уламжлалтай.

Тус ур чадварын тэмцээнд Нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс дүүргээ төлөөлж 1, нийт 9 "Хамтарсан баг" оролцсон бөгөөд Шилдэг хамтарсан баг шалгаруулах ур чадварын уралдаанд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан багийн гишүүд амжилттай оролцож, багаараа гутгаар байр эзэллээ.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан багийн хамт олондоо баяр хүргэе.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1666
21719
95355
4408729

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc