“Аэробик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс,   223 дугаар цэцэрлэгийн захиргаатай хамтран  цэцэрлэгийн багш нарын дунд  “Аэробик”-ийн тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд  боллоо.

Энэхүү тэмцээнд  дүүргийн  8 цэцэрлэгийн  70 гаруй багш нар оролцож, авьяас ур чадвараараа бусдыг манлайлан Б.Оюунцэцэг эрхлэгчтэй 49-р цэцэрлэг 1 байр, Ж.Болортуяа эрхлэгчтэй 65-р цэцэрлэг-2 байр, С.Гэрэлмаа эрхлэгчтэй 134-р цэцэрлэг 3 байранд  тус тус шалгарлаа.

Тэмцээний үйл ажиллагааг хүндэтгэн  Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, СӨБ хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо.

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо хэлэхдээ “Энэхүү тэмцээнийг багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулах бөгөөд багш нарын биеийн хөдөлгөөн, эрүүл мэнд, гоо сайханд тустай үр дүнтэй ажил болохыг тодотгосон” юм.

 Тэмцээнд оролцсон авьяаслаг багш нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1867
14013
86745
4152566

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc