Тээврийн цагдаагийн албанаас сургалт зохион байгууллаа

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлж буй замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

Тус хэлтсээс Онцгой байдлын хэлтсийн жолооч нарын зам тээврийн хөдөлгөөнд оролцох аюулгүй байдлыг хангах, гал түймрийн дуудлагад очих үед зам тээврийн хөдөлгөөнд оролцоход шинэ дүрмээр хэрхэн зохицуулалт хийгдэж байгаа тухайд мэдээлэл өглөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5387
12157
107364
4878010

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc