“ЗӨВ ҮЗЛЭГ-ЗӨВ ОНОШЛОГОО-ЗӨВ ЭМЧИЛГЭЭ-ЗӨВ БРЭНД” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУДНЭмнэлгийн захиргаанаас санаачлан  “ЗӨВ ҮЗЛЭГ-ЗӨВ ОНОШЛОГОО-ЗӨВ ЭМЧИЛГЭЭ-ЗӨВ БРЭНД” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг дүүргийн хэмжээнд анх удаа 2018 оны 11-р сарын 03-ны өдөр “ТЭСО” корпорацийн сургалтын танхимд зохион байгууллаа.

Энэхүү уулзалтанд  ХУДЭМТөв, ХУНЭмнэлэг, дүүргийн ӨЭМТөв, Нийс-лэлийн Түргэн Тусламжийн Төвийн дарга, чанарын албаны дарга, хүүхдийн мэргэжилтэн, эмч нар оролцож улирлын чанартай ихэсдэг томуу томуу төст өвчний үед үзүүлэх тусламж үйлчилгээний бэлэн байдлын асуудлыг авч хэлэлцлээ.

Зөвөлгөөнөөр  Нийслэлийн Засаг Даргын А/577 тоот захирамжийн хэрэгжилтийн байдал тулгамдсан асуудал, ТТТӨвчний эмчилгээний удирдамжийн хэрэгжилт, Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ачаалал шийдвэрлэх арга зам зэрэг илтгэлүүдийг авч хэлэлцэн, бүлгээр ажиллаж шийдвэрийн төслүүдийг гаргасан байна.

Уулзалтанд оролцогсод илтгэлүүдтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, уялдаа холбоог сайжрууулах, үзлэгийн цэгүүдийг зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох, яаралтай тусламжийн нэгжийн шаардлагагүй үзлэг, үйлчлүүлэгчдийн чирэгдлийг бууруулах чиглэлээр олон санал санаачлагыг цаашид хэрэгжүүлэхээр боллоо. Зөвлөлдөх уулзалтанд нийтдээ 70 гаруй эмч мэргэжилтэн хамрагдсан байна.  

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1115
0
91424
4862070

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc