“ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ”

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь зорилтот өрхийн гишүүн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настнуудад тулгамдаж буй асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллахын зэрэгцээ төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан тусламж дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг.

Энэ удаагийн манай байгууллагын хүсэлтийг Үндэсний өглөгийн өдөрт зориулан БСШУСЯ-ны хамт олон хүлээн авч сайн үйлийн аян өрнүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ранжинхүүгийн Болджаргалд иж бүрэн тавилгатай гэр, Балдангийн Энхбаатарт төмөр эдлэл хийх төхөөрөмж, суурь машин худалдаж авахад нь зориулж 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

 БСШУСЯ-ны хамт олны санаачлагыг Шинэ анагаах ухаан их сургууль, Идэр их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургууль, Улаанбаатар Олон улсын их сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн удирдлага, хамт олон дэмжин оролцож гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, өвлийн хүнс, түлш, хүнсний тусламж гардууллаа. Их дээд сургуулийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн Р.Болджаргал, Б.Энхбаатар нарын гэр бүлд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хүүхдүүдийг үнэ төлбөргүй суралцуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Хадам аавындаа 10 гаруй жил амьдарсан Р.Болджаргал,түүний 5 хүүхэд, эхнэр нь гоё гэртэй боллоо хэмээн хязгааргүй баяртай байсан бол “Төмөр эдлэл хийдэг суурь машин худалдаж авах” миний мөрөөдөл биелэж, хүүхдүүд минь үнэ төлбөргүй их дээд сургуульд суралцах болсонд үнэхээр баяртай байна хэмээн Б.Энхбаатар талархал илэрхийллээ.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3196
9073
82741
3081019

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc