Харилцаа, хандлагаа өөрчилье

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Иргэний боловсролын агуулгын хүрээнд иргэдэд харилцааны соёл, ур чадварын талаар мэдлэг олгож, өдөр тутмын амьдралд эерэг зөв дадал, хэвшил бий болгох зорилгоор “ Хамт олны харилцаа” сэдэвт сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

Уг үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Татварын хэлтсийн албан хаагчдын хүсэлтээр тус байгууллага дээр “ Харилцаа ба хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Харилцааны хэлбэр
  • Харилцааны соёл
  • Олон нийттэй харилцахдаа гаргадаг түгээмэл алдаанууд
  • Олон нийттэй харилцахдаа анхаарвал зохих зүйлүүд
  • Хамт олны харилцаанд гардаг зөрчлүүд
  • Хамт олны харилцааг сайжруулах арга замууд зэрэг дэд сэдвүүдээр

мэдээлэл өгч харилцан ярилцлаа.

Сургалтын үр дүнд татварын хэлтсийн албан хаагчид харилцааны хэлбэр, соёлын талаар танин мэдэж, олон нийт болон хамт олонтойгоо харилцахад гарч буй зөрчлүүдийн тухай харилцан ярилцан сайжруулах арга замуудыг тодорхойллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3296
9169
82841
3081119

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc