ТА ХЭНИЙ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ? ...

Хариуцлагын тухай ярихын тулд "ТА ХЭНИЙ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ?" гэж асуумаар санагдлаа. Танд хамгийн ойр байдаг хэн бүхний өмнө та хариуцлага хүлээх ёстой болдог. Гэтэл бид энэ тухай мартсан байх тохиолдол олон бий. Иймд энэ ойлголтыг сэдэл болгон сануулж, ямарч цаг үед та хариуцлагатай байх ёстой гэсэн чухал ойлголтыг өнөөдөр зохион байгуулагдсан "Иргэний хариуцлага" сургалтаас сонсож авлаа.

Хан-уул дүүргийн Албан Бус-Насан Туршийн Боловсролын Төвийн багш Б.Эрдэнэдуламын удирдан явуулсан тус сургалтанд манай төвийн хамт олон хамрагдаж хувь хүний хариуцлагаас гадна хамт олны өмнө хүлээх ёстой хариуцлага, үүрэг даалгаврын тухай ойлголттой боллоо.

ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН ХАРИУЦЛАГАТАЙ НИЙГМИЙГ БҮТЭЭНЭ!

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5064
41131
93423
5053888

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc