“Иргэдийн оролцоо” сэдвээр өглөөний зочин уулзалт боллоо

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс залуучуудын иргэдийн оролцооны  талаарх мэдлэг ойлголтыг  нэмэгдүүлэх,  ирээдүйд зөв сонголт хийх, хариуцлагатай иргэн байх хандлагыг төлөвшүүлэх болон нийгмийн идэвх оролцоог нь  сайжруулах зорилгоор “Улс төрийн боловсролын аян”-ы хүрээнд “Иргэдийн оролцоо” сэдвээр өглөөний зочин уулзалт ярилцлагыг  2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтын хүндэт зочноор Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга, Улс төрийн Шинжлэх ухааны Доктор (Ph.D), дэд профессор Нацагийн Мягмарцоож уригдан оролцож “Иргэдийн оролцооны тулгамдаж буй асуудлууд” сэдвээр сургалт зохион байгуулж иргэдийн оролцоо, түүний ач холбогдол, оролцох арга замуудын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэн санал бодлоо солилцлоо.

Сургалтанд тус төвийн урилгаар “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК, “Онцгой байдлын хэлтэс”, “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс”,  “Хангай” дээд сургууль, “Орхон” Их сургууль, “Аварга” дээд сургуулиудын төлөөллүүд уригдан  оролцлоо. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3895
5043
78425
4144246

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc