“СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ” СЭДВЭЭР ХИЧЭЭЛ ЗААЛАА

“Статистикийн өдөр” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 11-р сарын 16-ны өдөр дүүргийн 15 дугаар дунд сургуулийн 12-р ангийн сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл зааж, сургалт зохион байгууллаа.

Хичээлийн үеэр хэлтсийн дарга О.Гэрэл, мэргэжилтэн Б.Тодмаа нар статистикийн тоо мэдээллийг хэрхэн, хаанаас авч ашиглах, статистикийн мэдлэг ямар ач холбогдолтой, статистикч-эдийн засагч мэргэжлийн давуу талын талаар танилцуулж, статистикийн үйл ажиллагааг сурталчилж ажиллалаа.

Сургалтанд оролцсон сурагчдад статистикийн мэдээлэл хаанаас авах тухай брошур, нугалбар тарааж, сургуулийн номын санд Хан-Уул дүүргийн статистикийн эмхэтгэл-2017он,  “Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийн байдал-2017 он” жилийн танилцуулга, “Хан-Уул дүүрэг-2017 он”нугалбар, инфографик зэргийг статистикийн бүтээгдэхүүний дээж болгон гардууллаа. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

113
44231
118436
4692651

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc