Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс ЕБС-ийн сурагчид эрх зүйн сургалтанд хамрагдаж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хувиараар шат дараатай сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн.

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 32, 115 дугаар сургуулийн төгсөх ангийн 30 гаруй сурагчид Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтанд хамрагдлаа.

Тухайлбал насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог судалгаа бий.  Тэдний  гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн ихэнх нь  хариулсан байдаг байна. Иймд өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч тодорхой үр дүнд хүрч байгааг сургуулийн захиргаанаас уламжилаад байна. Тус сургалт ирэх сарын дундуур дахин явагдах бөгөөд шүүх, цагдаа, өмгөөлөгч болох сонирхолтой төгсөх ангийн сурагчид тус сургалтанд өөрийн хүсэлтээр хамрагдаж болох юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

243
1988
49226
4499590

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc