“НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2018” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр дүүргийн Спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа. 

Тэмцээн удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, “Хамтдаа”,  буухиа, тэмцээн, урлагийн тоглолт гэсэн  5 төрөлд нийт 16 сургуулийн  176 сурагч, 32 багш оролцож мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнд  15 дугаар сургууль 1 дүгээр байр, 52 дугаар сургууль 2 дугаар байр, 41 дүгээр сургууль 3 дугаар байр, 32 дугаар сургууль Тусгай байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд оролцсон нийт 176 сурагчид гарын бэлэг гардууллаа.

Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус тэмцээн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчилсан, хүүхдийн төлөө уриалгыг олон нийтэд илэрхийлсэн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээний нэгдүгээр байрт шалгарсан 15 дугаар сургуулийн “Зэв” баг дүүргээ төлөөлөн Нийслэлийн дүүргүүдийн  дунд зохион байгуулагдах “Ногоон гэрэл цагаан шугам“ тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5874
12297
107851
4878497

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc