7 ХОНОГИЙН ҮНИЙН МЭДЭЭ, 2018 ОНЫ 11-Р САРЫН 28-НЫ БАЙДЛААР

 

Махны дундаж үнэ

2018 оны XI сарын 4-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6540 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7945 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөгөөр (0.3%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 60 төгрөгөөр (0.9%), хонины цул махны үнэ 120 төгрөгөөр (1.7%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

 

Гурилын үнэ

2018 оны XI сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1310 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “E Март” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1310 төгрөгөөр худалдаалж байна.

 

Хүнсний ногооны үнэ

2018 оны XI сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 3.0 хувиар буурч 815 төгрөгөөр, байцай 8.7 хувиар буурч 1055 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буурч 1170 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин лууван 2.8 хувиар өсөж 1110 төгрөгийн дундаж үнэтэй байлаа.

Энэхүү мэдээлэлд үндэслэн ArcGIS Online аппликэйшн ашиглаж Веб газрын зураг боловсруулан сүүлийн 7 хоногийн хүнсний гол нэрийн барааны үнийг байршлаар танилцуулж байна.


Илүү дэлгэрэнгүйг
http://ubstat.mn/news=76b71b21-f394-11e8-8e46-001fc60e81da , https://nso.maps.arcgis.com/apps/webappviewer/index.html?id=8960a564880847c8945abf5de1226b10&fbclid=IwAR0U_O-LTOVfW7WAiaOp1SFeA7QwWC6mJNOwwf4KnrJDA16Jfcix7M54YJE линкээр орж танилцана уу.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

 

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1888
13239
60684
4831330

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc