“Оюуны өмчийг патентжуулах, Маркетинг менежмент, фэйсбүүк хандалтыг хэрхэн нэмэгдүүлэх” сэдэвт сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжих зорилгоор “Оюуны өмчийг патентжуулах, Маркетинг менежмент, фэйсбүүк хандалтыг хэрхэн нэмэгдүүлэх” сэдэвт сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын сургагч багш нар удирдан явуулж,  жижиг дунд үйлдвэр эрхэлдэг нийт 48 үйлдвэр эрхлэгч оролцлоо.

Тус сургалтаар дамжуулан ЖДҮ –эрхлэгчдийг борлуулалтыг дэмжихэд ихээхэн хөшүүрэг болсон үр өгөөжтэй сургалт боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3703
14142
51755
3214504

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc