Өөрчлөлтийг өнөөдрөөс...

Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төв, Нийгмийн хөгжил бодлогын хэлтэс хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр-“ийг тохиолдуулан дүүргийн хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2018 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд декупаж болон гар аргаар саван хийх сургалтуудыг 6,10,15 хорооны иргэний танхимд зохион байгууллаа.

Тус сургалт нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны 4.1.7 заалтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хүрээнд “Иргэдийг чадавхжуулах, ажилгүй иргэдийн тоог багасгах, амжиргааг дэмжих” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж 16 хорооны нийт 100 иргэн хамрагдсан.

Сургалтын үр дүнд:

  • Гэрийн нөхцөлд өрхийн савангийн хэрэгцээгээ хангаж илүү гарсан бүтээгдэхүүнээ зарж борлуулан тодорхой хэмжээний өрхийн орлогоо нэмэгдүүлэх
  • Гарын доорх айл болгонд байдаг хэрэглэгдэхгүй шил, лааз, хайрцаг элэгдэж муудсан модон эдлэл зэргийг ашиглаж чимэглэхээс гадна бэлэг дурсгалын зүйлсийг хийж сурсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Хамтран ажилласан Нийгмийн хөгжил, бодлогын хэлтэс болон хороодын хамт олондоо талархал илэрхийлье.

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3707
14146
51759
3214508

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc