“Хууль бидний амьдралд” фото зургийн уралдааны ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын дэргэдэх Хууль зүй, архивын тасагтай  хамтран  Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс  2018 оны 10 дугаар 29-нээс 11 дүгээр сарын 26-ны хооронд зарлагдсан “Хууль бидний амьдралд” фото зургийн уралдаан амжилттай  болж өндөрлөлөө.

Уг уралдаанд нийт 25 гаруй иргэний 40 гаруй бүтээлүүд ирснээс замын хөдөлгөөнтэй холбоотой бүтээлийн 15 нь хууль зөрчсөн үйлдэл,  хуулийн биелэлттэй холбоотой 4 бүтээл, барилга байгууламжийн зөрчилтэй 7 бүтээл, эрүүл мэнд, аюулгүй байдлын зөрчилтэй 4 бүтээл, хуулийн биелэлттэй 2 бүтээл, бусад хууль зөрчсөн 5 бүтээлүүд ирүүлсэн байна. 

Үүнээс  Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэн А.Батбаатар “Урсгал сөрж явсан” сэдэвт бүтээл шалгарч 
I  байр эзэлж  Өргөмжлөл, /100,000/ төгрөгний мөнгөн шагнал,  Хан-уул дүүргийн 5-р хорооны иргэн Ц.Амарзаяа “Тэргэнцэртэй хүний зам хааж тавьсан автомашин” сэдэвт бүтээл, Хан-Уул дүүргийн 9-р хорооны иргэн Б.Чойжилгарав “Хуулиарх цэвэрлэгээ” сэдэвт бүтээлүүд тус тус II байр  эзэлж Өргөмжлөл /70,000/ төгрөгний мөнгөн шагналаар, Хан-Уул дүүргийн 15-р хорооны иргэн Д.Лхаасүрэн “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” сэдэвт, Хан-уул дүүргийн 15-р хорооны иргэн Н.Хажидсүрэн “Дархан цаазад ууланд зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан ” сэдэвт,  Хан-Уул дүүргийн 15-р хорооны иргэн Л.Итгэл “Явган хүний зам хаасан” сэдэвт бүтээлүүд тус тус III байр эзэлж, Өргөмжлөл, мөнгөн шагнал /40,000/ төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэн М.Чанцалдулам “Зориулалтын бус газарт хог хаясан” сэдэвт, Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэн Д.Дөлмандах “Замын хөдөлгөөнд соёлтой оролцогч” сэдэвт, Хан-Уул дүүргийн 15-р хорооны иргэн  Ч.Үржинханд “зөвшөөрөгдөөгүй цэгт тамхи татсан” сэдэвт бүтээлүүд тус тус Тусгай байр эзэлж, Өргөмжлөл /20,000/ төгрөгний мөнгөн шагнал хүртлээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4301
22725
134610
4200431

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc