“АВТОБУСТАЙ АЯЛАЛ–АЖЛЫН ШУУРХАЙ ЯРИЛЦЛАГА” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажил хайгч залуучуудын хандлагыг өөрчлөх,  ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын байртай газар дээр нь танилцуулан, ажлын ярилцлага зохион байгуулж, ажилд зуучлах, залуучуудад холбогдох мэдээ мэдээлэл өгөх зорилгоор “Автобустай аялал-Ажлын шуурхай ярилцлага” арга хэмжээг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нэгжтэй хамтран, ажил хайгч 47 залууг хамруулж  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Залуучууд 7 өртөөгөөр автобусаар аялан, 250 гаруй нээлттэй ажлын байртай “Говь”ХК, ”Витафит”ХХК, “Эко консракшн”ХХК зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай  танилцан,”Юни Си Энд Си”ХХК,  ”Омск”ХХК, “Өүжи фамилий”ХХК зэрэг 10  аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй  ажлын шууд ярилцлага хийж,  45 залуу ажлын анкет бөглөн, шууд ярилцлаганд орсноос  8 залуу зуучлагдан ажилтай, орлоготой болж, 18 залуу нөөцөд бүртгэгдсэн.

Өртөөчилсөн аялалд “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Монголын үндэсний маркетингийн холбоо” ТТБ-ын ерөнхий  нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн олон улсын зөвлөх Иван Такач, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт-ап” арга хэмжээний 2016 оны ялагч Хан-Уул дүүргийн иргэн Л.Базарваань нар урилгаар оролцон, өртөө хооронд аялах зуур залуучуудад мэдээлэл, зөвлөгөө өгч туршлагаасаа хуваалцлаа.

“Автобустай аялал-Ажлын шуурхай ярилцлага”  арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан ахуйн нэгж байгууллага, иргэддээ талархал илэрхийлье.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1599
26751
117739
4888385

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc