ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос 12 дугаар сарын 07-нд уулзалт хийлээ. ХУД-ийн 7 давхрын хурлын зааланд 14:00-16:00 цагийн хооронд болсон тус уулзалтад Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комиссоос 3 мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос 5 гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн, 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо.


Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын нарийн бичгийн дарга н.Лхагвадулам  Эмнэлэг хөдөлмөр магадлалын тухай илтгэл тавьж , Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын магадлагч эмч Бямба–Өлзий Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.


Уулзалтын үеэр санал сэтгэгдлээ солилцож хөгжлийн бэрхшээлтэй 6 иргэн асуулт асуусныг Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүд, магадлагч эмч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн нар хариулт өгч, зөвлөгөө өгөн ажилласан байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2045
0
73348
4139169

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc