Ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар дүүргийн ЕБС-ийн 60, 118 дугаар сургуулийн 40 хүүхдийг 2018  оны 12 дугаар сарын 11-ний  өдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явцтай танилцуулж, эрх зүйн мэдлэг олгох сургалтад хамрууллаа.

Тухайлбал насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог судалгаа бий.  Тэдний гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн ихэнх нь  хариулсан байдаг байна. 

Иймд өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч тодорхой үр дүнд хүрч байгааг сургуулийн захиргаанаас уламжилаад байна.

Сургалтыг үе шаттайгаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрыг тогтмол  зохион байгуулж байхыг тус сургалтанд хамрагдсан сурагчдаас гадна эцэг эхчүүд нь хүсэлт тавьсныг энд онцлоё.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1777
13207
60573
4831219

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc