ЭКО ДҮҮРГИЙН ИРГЭН ТА ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОЖ ЧАДДАГ УУ?

Америкийн эрдэмтэн  А. Маслоугийн “Хэрэгцээний шатлалын онол”-оор хоол хүнс нь бидний физиологийн  суурь хэрэгцээ юм. Гэвч Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн 2016 онд явуулсан “Эрүүл бус хооллолтоос үүдэлтэй өвчин эмгэгийн талаар судалгаа”-нд Монгол улсын 15-64 насны хүн амын 60% илүүдэл жинтэй, 72% цусан дахь холестерины хэмжээ ихэссэн, 4.2% чихрийн шижинтэй гэсэн дүгнэлт гарснаас үзэхэд зохистой хооллолт нь бидний хувьд тулгамдсан асуудал болохыг илэрхийлж байна.
Зөв зохистой хооллолт гэдэг нь бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай илчлэг, шимт бодисыг агуулсан хоол хүнсийг нас, хүйс, ажил хөдөлмөр, улирал, эрүүл мэндийн байдалдаа тохируулан сонгон хэрэглэхийг хэлнэ. Мөн та өөрийн биеийн жин, хөдөлгөөн идэвхээс шалтгаалан өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг тогтоож, өдөрт идэх хоолныхоо 30%- ийг өглөө,35%-ийг өдөр хөнгөн зууш 10%,25%-ийг орой идэх хоолны дэглэмтэй байх юм. Мөн “Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээний “Гэр зөвлөмж”-д үндэслэн таны өдөрт идэх хоолны 17%-ийг мах,махан бүтээгдэхүүн, 10%-ийг сүү, сүүн бүтээгдэхүүн,10%-ийг жимс,23%-ийг хүнсний ногоо,40%-ийг үр тариа, буурцагт ургамал эзлэнэ. 


Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хамт олноороо хоол хүнсний зохистой хэрэглээнд суралцаж, эрүүл мэнддээ ач тустай хүнсийг сонгон өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв хооллох дадал эзэмших зорилгоор “Эрүүл ажлын байр” удирдамжийн хүрээнд эрүүл зөв хооллолтын сургалт зохион байгуулж “Өглөөний хоолыг өөртөө” үйл ажиллагааг зохион байгуулж, цаашид хэвшил болгохоор зорилоо. 


Уг үйл ажиллагаагаар манай хамт олон эрүүл өглөөний цай бэлтгэн ирж, яагаад эрүүл зөв хоол гэж сонгосноо тайлбарлан,бие биедээ бэлэглэж хамтдаа хооллов.Цаашид 14 хоног тутам уг үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагдах юм.


Та ч бас бидэнтэй нэгдээрэй. Энэхүү мэдээг уншсан эко дүүргийн иргэн танд эрүүл өглөөний хоолны бяцхан жорыг санал болгоё! Идэх хоол бүхэн тань эрүүл байг!

Далайн байцай,ногоотой өндгөн хуймаг

Бэлтгэх материал:

Өндөг 4ш, далайн байцай 1ш, лууван 30гр, том ногоон сонгино 1ш,улаан чинжүү 1ш, давс

Хийх дараалал:

  1. Өндөг, давс,нунтаг улаан чинжүүг шөлөндөө хийж сайн хутгана.Далайн байцайгаа бага зэрэг шараад ногоон сонгино,улаан чинжүү,луувангаа урт нарийхан хэрчинэ.
  2. Хайруулын тавганд тос хийж дунд зэргийн галаар өндөгний бэлдмэлийг 3 хуваасны 2-ийг хийж бага зэрэг болгоно.
  3. Далайн байцайгаа дэвсээд сонгино,лууван,улаан чинжүүгээ дээр нь тавина.
  4. Өндгөө бага зэрэг хуйлсаны дараа үлдсэн өндгөө дээрээс нь нэмж дахин хуйлж дээрээс нь сайн дарж болгоод 1см зузаантай хэрчээд бэлэн болно.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1617
26763
117757
4888403

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc