Хан-Уул дүүргийн ЕБ-ын сурагчид Англи хэлний мэдлэгээрээ өрсөлдлөө

2018 оны 12 дугаар сар 17-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны их танхимд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд Англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх зорилготой илтгэлийн тэмцээн зохион байгуулагдлаа.
Тэмцээнд  дүүргийн 32, 52, 18, 34, 115, 41 дүгээр сургуулийн нийт 100 гаруй сурагчид оролцож бие, биеэсээ суралцах, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, Англи хэлний мэдлэгээ сорьсон онцлог давуу талтай тэмцээн боллоо

 

Тус тэмцээнийг Хан-Уул дүүргийн “Хүний эрхийн залуучуудын зөвлөл” сурагчдын өөрөө удирдах зөвлөл санаачлан зохион байгуулснаараа өвөрмөц тэмцээн юм. Мөн уг тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар дэмжиж оролцлоо.
“Хүний эрхийн залуучуудын зөвлөл” нь 2018 оны 11 дүгээр сард байгуулагдсан ба Хан-Уул дүүргийн төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдаас бүрдсэн зөвлөл юм.
Зөвлөлийн санаачлан хэрэгжүүлсэн эхний ажил нь Хан-Уул дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 5 сургуульд Англи хэлний ярианы клубыг байгуулсан.

 

Тэмцээн нийт ЕБ-ын дунд, ахлах насны ангилалд 2 үе шаттай зохион байгуулагдлаа.

 

Дунд насны ангилалд:

1-р байр: Дөлгөөн 32-р сургууль
Сэдэв: Монгол дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хэрэгтэй.
2-р байр: Анужин 32-р сургууль
Сэдэв: Гэрийн тэжээмэл амьтадтай байхын ашиг тус юу вэ?
3-р байр: Төрбат 52-р сургууль
Сэдэв:Монголын хамгийн ноцтой асуудал юу вэ? Яагаад?

Ахлах насны ангилалд:
1-р байр: Мишээл 18-р сургууль

Сэдэв:Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл муу нөлөөтэй юу?

2-р байр: Энхбаяр 52-р сургууль
Сэдэв: Өсвөр насны амиа хорлолт, хэн буруутай вэ?
3-р байр: Энхманлай 18-р сургууль

Сэдэв: Оюутнууд хоёрдогч хэл дээр суралцаж, чөлөөтэй байх ёстой юу?

Энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын Англи хэлний мэдлэг, дүрэм, ярианы төвшинг тодорхойлж байгаагаараа онцлог давуу талтай боллоо.
Тэмцээнд оролцсон нийт сурагчддаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүрсэн ерөөе.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4327
22749
134636
4200457

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc