Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 16 хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай “Уулзалт” хийлээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 16 хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн Соёлын ордонд хүлээн авч, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар оролцлоо. 

Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “ Дүүргийн 16 хороодын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг чанартай шуурхай үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2018 онд багагүй ажил хийж, бодитой үр дүнд хүрээд байна. Үүний нэг тод жишээ нь нийслэлийн 9 дүүрэгт явагдсан “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага зэрэг шалгуур үзүүлэлтээр Хан-Уул дүүрэг шалгарч “Нийслэлийн шилдэг тохижилттай дүүрэг” шагналын эзэн болсон.

Мөн 2018 оны “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдаанд Хан-Уул дүүргийн хэсгийн ахлагч нар нийслэлдээ тэргүүллээ. Иймд амжилтаа бататган 2019 онд амжилт бүтээлээр дүүрэн, төр засгийн бодлого шийдвэрийг айл өрх, иргэн бүрт шуурхай хүргэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэл, дүүрэг, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд та бүхний үүрэг оролцоо хамгаас чухал” хэмээлээ.

Үргэлжлүүлэн  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд 2018 онд Засаг даргын Тамгын газраас хэсгийн ахлагч нарт зориулан зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хороодын хэсгийн ахлагч нарт зориулан сургалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж ирсэн. Түүнчлэн хэсгийн ахлагч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулсан гэдгийг онцлон хэллээ.

Ийнхүү Хан-Уул дүүргийн хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж хариуцсан ажил үүргээ  идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 185 хэсгийн ахлагч нарт 185 ширхэг “Nokia” маркийн гар утас, дугаарын хамт бэлэглэлээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн хэсгийн ахлагч нарын ажлын шуурхай байдал хангагдаж, хоорондоо үнэгүй ярих боломжтой болж байна.  



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1781
13210
60577
4831223

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc