ХАН-УУЛ ДҮҮРЭГ ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Шинэ он хаяанд ирж өнгөрсөн онд хийсэн бүтээсэн ажлаа дүгнэн алдаа оноогоо хэлэлцэх энэ үед Хан-Уул дүүрэг /2017.12.25/ өдөр Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын оны шилдгүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа.   


Шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ. “Хан-Уул дүүрэг 2017 онд Нийслэлдээ “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн. Энэ бүхэнд та бүхний хичээл зүтгэл, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласны үр дүн. Иймд өнгөрсөн оныхоо амжилтыг бататган 2019 ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн, үр дүнтэй ажиллахыг хүсэн ерөөе хэмээлээ.


Хан-Уул дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 оны мөрийн хөтөлбөр Эдийн засаг,нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлж, дүүргийн Засаг даргатай байгуулсан 2018 оны гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлж ажил дүгнэх үзүүлэлтээр “ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ ХЭЛТЭС”- ээр 5 хэлтэс шалгарч шагналаа гардан авлаа. 


Шагналыг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын Нэгдүгээр дүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нар шилдгүүдэд шагналыг гардуулав.


Хан-Уул дүүргийн “2018 оны шилдэг хэлтэс”-ээр Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс тодорч, Хан-Уул дүүргийн шилдгийн “Шилдэг Хэлтэс”-ээр Татварын хэлтсээр тодорч шагналаа гардан авлаа. 







Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4722
22542
135031
4200852

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc