Гамшгийн эрсдэлийг үнэлэх арга зүй, гал унтраах дадлага сургалт боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, боловсролын хэлтэстэй хамтран сургууль цэцэрлэгийн багш, ажилчдын гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгийн эрсдэлийг үнэлэх арга зүй, гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа.

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 10 дугаар сургууль, 49 дүгээр цэцэрлэгийн удирдах бүрэлдэхүүн багш ажилчид нийт 54 хүнд гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах танхимын сургалтыг “Гамшгаас хамгаалах тогтолцоо”, “Гамшгийн тухай ойлголт, төрөл”, “Гамшгийн эрсдэл түүнийг үнэлэх”, “Газар хөдлөлтийн гамшгийн ойлголт”, “Галын аюулгүй байдал” зэрэг сэдвүүдээр зохион байгуулж нийт ажилчдыг   гал унтраах дадлагад хамруулан сургалтад оролцсон оролцогчдод  гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын сургагч багшийн гэрчилгээг олголоо.

Сургалтад хамрагдсан багш, ажилчид сургуулийн өмнөх насны хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадал олгох юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4242
22671
134551
4200372

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc