Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нэр туршлага солилцов

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцах цуваа Өмнөговь, Баянхонгор,Сүхбаатар аймгуудаар үргэлжилсээр энэ удаа Төв аймгийн Насан туршийн боловсролын төвийн хамт олон насан туршийн боловсролын төвийн сургалт, үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн багш нарыг чадавхжуулах, туршлага судлах зорилгоор 2018 оны 12-р сарын 24-ний өдөр төвийн үйл ажиллагаатай танилцав.

Туршлага солилцох энэхүү үйл ажиллаагааны хүрээнд:
- Насан туршийн боловсролын 5 чиглэлийн хүрээнд зохион байгуулж буй сургалт олон нийтийн үйл ажиллагаа
- Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн ололт амжилт,шинэ санаа санаачилга
- Байгууллагын тохижилт, хамтын ажиллагаа түншлэл
- Хөтөлбөр төлөвлөгөө, бичиг баримт боловсруулалт
- Заах арга зүйн онцлог, багшийн хөгжлийг дэмжиж буй байдал 
- Дүйцсэн хөтөлбөрийн үйл ажиллагаа зэрэгтэй танилцаж туршлага солилцлоо.

Цаашид Төв аймгийн Насан туршийн боловсролын төв болон Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь олон талын үйл ажиллагаагаар хамтарч харилцан туршлага солилцож ажиллахаар боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2515
28262
102248
4415622

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc