ЭКО ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг 2007 оноос эхлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэж ирсэн. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 107 жилийн ойн энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2018 оны 12-р сарын 27-ны өдрийн зарлигаар Хан-Уул дүүргийн иргэд төрийн дээд одон медалиар шагнагдсаныг өнөөдөр дүүргийн удирдлагууд гардуулан өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, Засаг дарга, НИТХ-ын Төлөөлөгч Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгч Р.Дамдин, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил нар гардуулан, баяр хүргэлээ.

Шинэ оны босгонд эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор 1, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор12, “Алтан гадас одон”-оор 53, “Цэргийн гавьяаны одон”-оор 2, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 38, Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр 1, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр 1, Сангийн яамны “Жуух бичиг”-ээр 1 иргэн тус тус шагнагдлаа.











Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1706
25570
78681
3374663

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc