Эрүүлжүүлэх байрны түр саатуулагдсан иргэдэд хууль, эрх зүйн сургалтуудыг тогтмол явуулахаар боллоо

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цагдаагийн  I  хэлтсийн хүсэлтийн дагуу  эрүүлжүүлэх байранд түр саатуулагдсан  иргэдэд  хууль эрх зүйн хүрээнд “Зөрчлийн тухай хууль” “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” “Архины хор уршиг” сэдэвт сургалтыг   долоо хоног бүрийн 1, 3, 5 дахь өдрүүдэд явуулж  байхаар болов.

Уг  сургалтыг зохион байгуулснаар иргэдийн хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хуулийг сурталчлан таниулах, хуулийг амьдралдаа хэвшүүлэх,  архины хор хөнөөл, хорт зуршлаас татгалзах сэдэл төрүүлэх,  дахин зөрчил дутагдал гаргахгүй байх зэрэг ач холбогдолтой. Дөрөвдүгээр улирлын байдлаар 35 удаагийн сургалтыг явуулж,  500 гаруй иргэнийг хамруулсан байна. Сургалтаас   иргэд  шинэ мэдээ мэдээллийг авч,  95 хувийн  сэтгэл ханамжтай байсан гэх үр дүн гарчээ.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

960
44428
119283
4693498

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc