“Үнэ цэнтэй, үнэ төлбөргүй сургалт”-ын тайлан боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, үсчин, манюкер хосолсон, англи хэл, солонгос хэлний сургалтуудын 12 дүгаар сарын төгсөлтийн үйл ажиллагаа 2018.12.28-ны өдөр зохион байгуулагдлаа.


Энэ сард солонгос хэлний 40, Англи хэлний 40, оёдол, эсгүүрийн 120, үсчний 120, 40 иргэн амжилттай суралцаж “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа.
Манай төвд сар бүр зохион байгуулагддаг дээрх сургалтуудад та ч бас суралцах бүрэн боломжтой. Холбогдох утас: 95021560
Байршил: ХУД-ийн 3-р хороо, “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн 2 давхарт Албан бус-Насан туршийн боловсролын төв



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2521
28267
102254
4415628

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc