Хан-Уул дүүрэгт 2019 оны цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 хороодын иргэдэд үйлчлэх байранд 2019 оны цэргийн бүртгэл 09:00 цагт эхэллээ.

Цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу Хан-Уул дүүргийн 16 хороодын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд байгуулагдана.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж.

Цэргийн албаны тухай хуульд:

Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.

Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.

Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг байна.

Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг.

Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээнэ.

Цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб





Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3703
8173
82964
4396338

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc