ДҮҮРГИЙН ХОРООД БОЛОН ӨЭМТ-ИЙН СПОРТ ХАМТЛАГУУДЫН ДУНД ЯВАГДСАН “ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Хан-Уул дүүргийн хороод болон ӨЭМТ-ийн спорт хамтлагуудын дунд спортын 3 төрлийн тэмцээнийг 2019 оны 01 сарын 19-нд Дүүргийн БТС-ын хорооны зааланд  зохион байгуулж 13 хорооны 100 гаруй ажилтан албан хаагчыг хамрууллаа.

Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд НИХТ 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний хөөцийн албаны дарга Ц.Энхбаясгалан болон хороодын Засаг дарга нар оролцлоо. 

Тэмцээний волейболын төрөлд:

Тэргүүн байрт 8-р хорооны баг тамирчид

Дэд байрт 3-р хорооны баг тамирчид

Гуравдугаар байрт 4- хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Волейболын төрлийн тэмцээн нь холимог багуудын дунд зохион байгууллаа.

Ширээний теннисний төрөлд:

/Эрэгтэй/

            Тэргүүн байрт 11-р хорооны тамирчин Батбилэг

            Дэд байрт 3-р хорооны тамирчин Золжаргал

            Гурав дугаар байрт 13-р хорооны тамирчин Цагаан нар шалгарлаа.

/Эмэгтэй/

            Тэргүүн байрт 12-р хорооны тамирчин Цэрэндолгор

Дэд байрт 4-р хорооны тамирчин Бунгаамаа 

Гурав дугаар байрт 3-р хорооны тамирчин Цэцгээ нар шалгарав.

Хөгжөөнт буухиа төрөлд:

Тэргүүн байрт 15-р хорооны баг тамирчид

Дэд байрт 12-р хорооны баг тамирчид

Гурав дугаар байрт 3-р хорооны баг тамирчид шалгарлаа. 

Байгууллгын нэгдсэн дүнгээр

Тэргүүн байрт С.Батхишиг Засаг даргатай 3-р хороо

Дэд байрт Д.Долгор Засаг даргатай 12-р хороо

Гурав дугаар байрт О.Ганхуяг Засаг даргатай 4-р хороод шалгарлаа.

Тус тэмцээн нь өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулагдаж байгаа ба энэ жил оролцогчдын тоо өссөн дүнтэй байна.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1895
14039
86773
4152594

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc