Насжилт өндөртэй барилгуудад хяналт шалгалт явагдлаа

Нийслэлийн Прокурорын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргасан хамтарсан удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай насжилт өндөртэй барилгуудад орон сууцны барилгын 1, 2 дугаар давхруудад үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн шингэрүүлсэн шатдаг хийг хэрэглэж байгаа байдал, худалдан борлуулалт, тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм, стандарт хийн хангамж, барилгын норм ба дүрэм 42-01-04 стандартын хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт хяналт шалгалтыг дүүргийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх, Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, мэргэжлийн хяналтын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрүүдийн хооронд зохион байгуулж ажиллалаа.

Хяналт шалгалтад нийт 25 орон сууцны барилга байгууламж хамрагдахаас дахин төлөвлөлтөд орсон 7 барилга, орон сууцны зориулалтаар ашиглаж шингэрүүлсэн хий ашигладаггүй нийт 7 барилга байгаагаас  шалгалтад нийт 11 байгууллагад хяналт шалгалтыг зохион байгуулж гал түймрийн аюулд хүргэж болзошгүй 33 зөрчил илрүүлж зөрчлүүдийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага 4, Мэдэгдэл 6, танилцуулга 1 бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажиллаж 5 иргэнийг зөрчлийн тухай хуулийн дагуу 1,100,000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага тооцож ажиллалаа.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1773
13203
60569
4831215

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc