“ГЭР БҮЛЭЭ ХАЙРЛАЯ, ОЙЛГОЁ”

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь туслалцаа үзүүлэх, гэр бүл, эцэг эх хүүхдийн харилцаанд эерэг уур амьсгал бүрдүүлэх, гэр бүлийн бат бэх харилцааг бий болгох зорилгоор мэргэжлийн сэтгэл судлаач ажиллуулж сэтгэл зүйн зөвлөгөө,сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

Уг үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Тээврийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид болон 49 дүгээр цэцэрлэгийн багш ажилчдад “Гэр бүлийн харилцаа”, “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвүүдээр 2019 оны 1 дүгээр сарын 09, 18-ны өдрүүдэд сургалт, ярилцлага зохион байгууллаа.

 Сургалтаар:

  • Гэр бүлийн харилцаанд юу чухал болох
  • Хэрхэн харилцаагаа сэргээж,халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх
  • Гэр бүлийн хүчирхийллийн төрлүүд
  • Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх шалтгаан
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, цаашид гарч болох сөрөг нөлөө зэргийн талаар ойлголт мэдээллийг өгч харилцан ярилцаж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцэж санал солилцлоо. Сургалтад хамрагдсан эцэг эхчүүдийн дунд нийгэмдээ эерэг үлгэр дуурайл болохуйц олон сайхан гэр бүлүүд байж бие биедээ туршлагаасаа хуваалцав.ЗУРАГ1 2

Цаашид эцэг эхчүүдэд  гэр бүлийн тогтвортой харилцаа,  хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд, хүүхдийн асуудал дахь эцэг эхийн оролцооны талаар мэдээлэл зөвлөгөө өгөх хэрэгцээ өндөр байна.Иргэн танд ч мөн энэ талын туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй бол манай төвийг зориорой.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3628
8105
82889
4396263

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc