ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 9,10,13 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 9,10,13 дугаар хорооны 600 гаруй иргэдтэй уулзаж, ажлын тайлангаа танилцууллаа.

Засаг дарга Ж.Алдаржавхлан 2018 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийсэн онцлох ажлууд болон 2019 онд дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын  талаарх мэдээллийг иргэдэд өглөө. Тэрбээр “Дүүргийн хүн ам өнгөрсөн онд 9 мянгаар, өрхийн тоо 2 мянгаар нэмэгдсэн бол ерөнхий боловсролын сургууль 2, цэцэрлэг 6 шинээр ашиглалтад орсон. Хан-Уул дүүрэг  “Эко дүүрэг” болох зорилт тавьж, 1 дүгээр хороонд 1600 мкв талбайг цэцэрлэгжүүлж, 13 дугаар хороонд “Янгирт” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, усан оргилуур шинээр байгуулан 3600 мкв талбайд ногоон байгууламж зүлэгжүүлэлт хийж, 10 төрлийн 65 ширхэг амьтны баримал хийж байршуулсан. 2019 онд 4 хороонд 4 цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн дүүрэгт шинээр 434 гэрэлтүүлэг, 1052 ширхэг камер суурилуулсан. 2019 онд Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлэг, камержуулалтын жил болно. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийг бүрэн камержуулж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн хэмээлээ.

Мөн сар шинийн босгон дээр төрийн дээд одон медаль авсан ахмадуудад шагналыг гардуулж, Засаг даргын гарын бэлэг, урлагийн тоглолтоор бэлэг барив.

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 


 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1875
9696
99269
3546628

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc