ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж. АЛДАРЖАВХЛАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хан-Уул дүүргийн Засаг дарга  Ж.Алдаржавхлан Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчидтай уулзаж тулгарч буй бэрхшээл болон саналыг сонсож өөрийн 2018 оны ажлын тайлан, 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танилцууллаа.

Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээнд зайлшгүй шаардлагатай /7.179.000/  төгрөгний өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, хөнжил, гудас зэргийг Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Баастад гардуулан өглөө.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Бүгд найрамдах Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ХУДНЭ-ийн Мэс заслын их эмч П.Мөнхбүрэн, Хөдөлгөөн засалч эмч Г.Гантуяа, сувилагч Ж.Алтанжан нарын замын зардлыг санхүүжүүлэхээр боллоо.  



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2418
14279
87296
4153117

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc