ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС УЛС, НИЙСЛЭЛИЙН АВАРГА ФЕРМЕРҮҮД ТОДОРЧ, ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

“Урвуулагч” хэмээх шаргачин гахай жилийн сар шинийн босгон дээр улс, нийслэлийн аварга фермерийн болзлыг хангаж салбартаа ажил үйлсээрээ тэргүүлсэн фермерүүдийн шагналыг дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлан гардууллаа.

 

“Улсын аварга фермер”-ээр 13 дугаар хорооны шувууны аж ахуй “Угтуул алтай” ХХК “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр дүүргийн 12 дугаар хорооны иргэн  С. Сонгууль, Н. Баттөр, 13 дугаар хорооны иргэн Ч.Зулжаргал нар тодорч шагналаа гардан авлаа.

Улс, нийслэлийн аварга фермерээр шалгарсан иргэн, аж ахуй нэгжид дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан баяр хүргэж. нийслэлийн хүн амыг эрүүл хүнсээр хангахад та бүгдийн оруулж буй хувь нэмэр өндөр юм шүү гэдгийг онцолж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүслээ.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1774
13204
60570
4831216

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc