ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хан-Уул дүүргийн  удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  зохион байгуулагдан 14 хоногийн хугацаанд гарсан цаг үеийн асуудлуудын талаар хэлтсийн дарга нар мэдээлэл бэлтгэн танилцууллаа.Дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цагдаагийн II хэлтсийн дарга мэдээлэл хийлээ. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга иргэдийн шилжилт хөдөлгөөн мөн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гадаад паспортны захиалга ажлын 5 өдөр гардаг болсон талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн төвийн дарга хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо болон томуу, томуу төст өвчний талаар мэдээллүүдийг тус тус танилцууллаа.Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгавар өглөө.
Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, хяналт тавих, сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах хүрээнд ажлын хэсэг байгуулж, сар бүр хяналт тавьж ажиллах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, ХААА-ны явцыг шилэн дансанд байршуулах ажлыг I улиралд багтаан гүйцэтгэж дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд 14 хоног тутам танилцуулж хэвших, баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд шуурхай эргүүл, жижүүр томилж, ажиллах, Төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг нийслэлийн дундаж хоногоос богино хугацаанд шийдвэрлэж хэвших, хугацаанд нь шийдвэрлээгүй, зөрчил гаргасан төрийн албан хаагч, албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцох,  тусгай зөвшөөрөл олгогч хэлтэс, албадууд шуурхай ажиллаж, иргэд, байгууллагуудад чирэгдэлгүй үйлчлэх, сар шинийн дараах ажлын 7 хоногт багтаан 2019 оны үр дүнгийн гэрээг байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2899
0
113617
3873200

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc