ДҮҮРГИЙН МАЛЧИН ӨРХҮҮДЭД ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөгдсөн бүс буюу Сонгино-Хайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийны ферм, Ногоон толгой, Баянзүрх дүүргийн Арцатын аманд нүүлгэн шилжүүлсэн малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж санал хүсэлтийг хүлээн авч, өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ.

Малчдаас ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэн дүүргийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газарт шийдвэрлүүлэхээр уламжлаад байна. Үүнд :

1. Өрхийн эмнэлэг, эмийн санг нэн даруй байгуулах;
2. Худагт тоолуур тавих, худгийн усанд шинжилгээ хийлгэх;
3. Шинээр суурьшсан бүсэд мал идээшихгүй байгаа тул өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх;
4. Мөн олон малтай айлуудын мал хашаандаа багтахгүй байгаа тул газраа сунгуулах хүсэлтийг тус тус ирүүлсэн.


Хан-Уул дүүрэг нь 2018 онд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 6-н байршилд 79 өрхийн 2493 малыг зөвшөөрсөн бүс нутагт нүүлгэн шилжүүлсэн юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

938
44414
119261
4693476

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc