ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх,  эмчлэхэд зайлшгүй хэрэгцээтэй  эм, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, шатахуун нийт 10 гаруй сая төгрөгийн  бараа материалыг гардуулан өгч цагаан сарын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.


Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр нар оролцов.




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3573
8063
82834
4396208

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc